Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нийслэлийн 21 сургууль, 79 цэцэрлэг агаарын чанарыг сайжруулах тоног төхөөрөмжтэй боллоо

Т.Саран, iKon.mn
2017 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон бусад албаныхан нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд байрлах ерөнхий боловсролын 21 сургууль, 79 цэцэрлэгт дотоод орчны агаарын чанарыг сайжруулах тоног төхөөрөмж өнөөдөр гардуулан өглөө.

Тус арга хэмжээний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “ Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдлын эсрэг тэмцэж буй нэг хэлбэр бол дотоод орчны агаарын чанарыг сайжруулах ажил юм. Энэ жил 1,100 ширхэг дотоод  орчны агаарын чанарыг сайжруулах тоног төхөөрөмжийг сургууль, цэцэрлэгт суурилуулж байгаа юм. Дүүргүүдийн эмнэлгүүдийн хүүхдийн тасагт мөн энэхүү төхөөрөмжүүдийг өгч байна. 80 м2 талбайг цэвэршүүлэх чадалтай төхөөрөмжийг суурилуулснаар хүүхдүүдийн өвчлөлийг бууруулах боломжтой боллоо” хэмээн онцоллоо.

Улаанбаатар хотод өвлийн улиралд гадаад орчны агаарын бохирдол өөрөөр хэлбэл нарийн ширхэгт тоосонцор PM2.5 150-500 мкг/м3, азотын давхар ислийн хий 50-100 мкг/м3, хүхрийн давхар ислийн хий 40-10 мкг/м3 байгаа нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх түвшинд хүрдэг байна. Агаарын бохирдол ургийн өсөлт хөгжил, 0-5 хүртэл насны хүүхдийн уушгины хатгалгаа, насанд хүрэгчдэд уушги, зүрх судасны эмгэг үүсэхэд сөргөөр нөлөөлж байгааг тогтоожээ. 

Гадаад орчны агаарын бохирдол нь орон сууц, албан тасалгаа, цэцэрлэг, сургуулийн дотоод орчны агаарыг бохирдуулагч гол хүчин зүйл болдог байна. Хүн амьдралынхаа 2/3-аас багагүй хугацааг албан тасалгаанд, сургууль, цэцэрлэг, гэртээ зэргээр дотоод орчинд өнгөрөөрдөг. Тиймээс холбогдох байгууллагуудын судалгаанд үндэслэн НЗДТГ Дэлхийн банктай хамтран “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлж байгаа аж. 

Мөн Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг агаарын бохирдол ихтэй бүсэд байрладаг дүүргийн эмнэлгүүд зэрэг 11 байгууллагад 200 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна. 

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг