Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

2600 онд хүн төрөлхтөн эх дэлхийгээ “галт бөмбөлөг” болгон хувиргана гэж нэрт эрдэмтэн анхаарууллаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Нэрт физикч Стефэн Хокинг манай дэлхийн сүйрлийн тухай бас нэг аймшигт төсөөллийг хүмүүст сануулжээ.

Бээжинд болж байгаа Tencent WE Summit хуралд оролцогчдод тэр өөрийн анхааруулгыг видео хэлбэрээр хүргэснийг тус хурлын үеэр үзүүлсэн байна.

Хокинг хэрвээ хүмүүс 600 хүрэхгүй жилийн дотор өөр амьдрах гараг олохгүй бол манай дэлхий хүн амьдрах аргагүй “галт бөмбөлөг” болон хувирна гэжээ.

Түүний үзэж байгаагаар хүн амын хэт өсөлт, тэдний эрчим хүчний хэрэглээ цэнхэр дэлхийг маань халуун там болгох гэнэ.

Одоо Хокинг Оросын тэрбумтан Юрий Милнер, Фэйсбүүкийн Марк Зукерберг нарын хамтаар $100 саяын төсөвтэй Breakthrough Starshot төслийг хэрэгжүүлж байгаа юм. Тэдний зорилго нь манай нарны аймагт хамгийн ойр буюу 4.3 гэрлийн жилийн зайд оршдог Alpha Centauri оддын орд руу олон тооны тандалтын хөлгүүдийг илгээж, амьдрах гараг хайх.

Тэдний бүтээж, илгээх бяцхан хөлгүүд нь Ангарагт цаг хүрэхгүй хугацаанд, Дэлхийн ван гарагт өдөртөө, Alpha Centauri одны системд 20 гаруй жилийн дараа хүрэх чадвартай байх гэнэ.

Хөлгүүд хүрсэн гарагийнхаа нөхцөл байдлыг харуулсан гэрэл зургуудыг эх дэлхийдээ илгээх юм.

Эх сурвалж: Russia Today