Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Солонгос охид АНУ-ын тэргүүн хатагтайгаас илүү К-поп одтой уулзсандаа баярлав

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Өмнөд Солонгост айлчилж байгаа АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп нэгэн спортын арга хэмжээнд зочилж, дунд сургуулийн сурагчидтай уулзжээ.

Энэ үеэр хатагтай Трамптай ярилцаж зогссон охид ард нь поп од, жүжигчин Чой Мин Хо зогсож байгааг мэдсэний дараа тэргүүн хатагтайг мартаж, поп одын зүг эргэн баярласандаа хашгирсан үйл явдал болсон байна.

Юу болоод байгааг ойлгосон Меланиа Трамп инээмсэглэж, Өмнөд Солонгосын одын зүг нөхөрсгөөр дохижээ.

Хатагтай Трамп өчигдөр эмэгтэйчүүдийн спорт дахь оролцоог дэмжих, 2018 оны Пёнчаны Өвлийн Олимпийг угтсан арга хэмжээнд оролцсон юм байна.

Эх сурвалж: Business Insider