Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Луол Дэнг Лэйкерс багаас явах нь тодорхой боллоо

SPS телевиз
2017 оны 11 сарын 7
SPS
Зураг зураг

Лос Анжелес Лэйкерс багийн довтлогч Луол Дэнг улирлын нээлтийн тоглолтод гараанд гарч талбай дээр 13 минут тоглосон билээ. Харин түүнээс хойш ганц ч удаа талбай дээр гараагүй. Шалтгаан нь Лэйкерс баг залуу тоглогчид дээр суурилсан цоо шинэ багийг босгохоор ажиллаж байгаатай холбоотой юм. Лэрри Нэнс Жр, Кайл Кузма, Жулиус Рандл, Брэндон Инграм, Лонзо Болл зэрэг олон чадварлаг залуу тоглогчид Лэйкерс багийн бүрэлдэхүүнд бий.

Яг одоогийн нөхцөлд бол Лэйкерс багт Луол Дэнгийг талбай дээр гаргах шаардлага байхгүй. Гэвч Луол Дэнгийн хувьд зодог тайлах болоогүй учраас талбай дээр гарч тоглох хүсэлтэй байгаа нь мэдээж юм.

Улмаар Луол Дэнгийн төлөөлөгч Лэйкерс багийн менежертэй уулзаж түүнийг өөр баг руу солилцоогоор явуулах эсвэл гэрээг нь худалдаж аван чөлөөт агент болгох хүсэлтэй гэдгээ илэрхийлжээ.

Луол Дэнг Лэйкерс багтай хоёр жилийн 26 сая долларын гэрээтэй байгаа. Энэ нь тийм ч бага мөнгө биш тул түүнийг солилцоогоор авах хүсэлтэй багийг олохын тулд багагүй хугацаа шаардагдах нь лавтай.

Зураг