Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Андреа Пирло зодог тайллаа

SPS телевиз
2017 оны 11 сарын 7
SPS
Зураг зураг

Өнөө цагийн хөлбөмбөгийн шилдэг хагас хамгаалагчдын нэг Андреа Пирло өчигдөр албан ёсоор өөрийн замналынхаа сүүлчийн тоглолтод оролцжээ. Өдгөө 38 нас хүрч буй итали тоглогч тэрбээр шигшээ багийнхаа төлөө 116 тоглолтод оролцсоноос гадна 2006 оны ДАШТ-д түрүүлэхэд багийн түлхүүр тоглогчдын нэгээр нэрлэгдэж байв.

Пирло карьераа Брешиа, Интер, АС Милан, Ювентус зэрэг томоохон италийн клубуудэд амжилт дүүрэн өнгөрөөсөн бөгөөд замналынхаа сүүлийн хоёр жилд АНУ-ын Нью-Йорк Сити клубт хүчин зүтгэсэн билээ.

Үндэстнийхээ хэмжээнд төдийгүй дэлхийн спорт сонирхогчдод хүндлэгдсэн Андреа Пирло өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Өөрийн тоглож явсан клубууд, мөр зэрэгцэн зүтгэсэн багийн нөхөдтэйгөө хамтран ажиллах нэр төрийн хэрэг байлаа” хэмээн жиргэсэн байна.

Андреа Пирло хөлбөмбөгт хүчин зүтгэсэн 22 жилийн замналдаа Италийн шигшээ багийн хамт дэлхийн аваргаар тодорсноос гадна клубын түвшинд Аваргуудын лиг, Клубуудын дэлхийн аварга, дотоодын цомыг олон удаа өргөж байлаа.

Пирлогийн замналыг тоогоор илэрхийлбэл:

  • 872 тоглолт
  • 6 “Сери-А”-гийн түрүү
  • 2 Италийн цомын түрүү
  • 2 Аваргуудын лигийн түрүү
  • 1 Дэлхийн аварга.
Зураг