Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Голд живсэн, цөмөрсөн дуудлагууд иржээ

ikon.mn
2017 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Онцгой байдлын газарт өчигдөр голд живсэн, цөмөрсөн дуудлагууд ирсэн байна.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн Дэлгэрмөрөн голд  тус сумын харьяат иргэн Н /55 настай, эмэгтэй/, М /57 настай, эмэгтэй/ нар живж байна гэсэн дуудлагаар /2017.11.06 -ны 14:29 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажилласан байна. Аврагчид шуурхай ажиллан хоёр иргэний амийг авран эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

 

Мөн Өвөрхангай аймаг, Тарагт сумын Их-Булаг багийн “Ноён-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс 20 км-т/ портер загварын ачааны автомашин “Онги” голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагаар /2017.11.06-ны 09:30 цагт / аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, Арвайхээр сумын харьяат иргэн  Ц /32 настай, эрэгтэй/, Сант сумын харьяат иргэн М /29 настай, эрэгтэй/, Ж /34 настай, эрэгтэй/ нарыг аварч, автомашиныг татан гаргасан байна.

Цасанд суусан автомашиныг татаж гаргав

 

Ихэнх нутгаар их хэмжээний цас орсонтой холбогдуулан Өвөрхангай аймаг, Бүрд сум Их-Боригдой багийн “Шартын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд 120 км-т/ Улаанбаатар хотоос Өвөрхангай, Ховд, Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан ачааны болон суудлын автомашин цасанд суусан дуудлагаар /2017.11.06-ны өдрийн 08:35, 10:10 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 12-р ангийн  алба хаагчид ажиллан нийт 53 зорчигчтой, 4 автомашиныг цасанд суусаныг татан гаргасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.