Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Цугларсан хүмүүсийн дээрээс дрон унаж, 6 хүнийг гэмтээжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн амралтын өдөр Японы Огаки хотод дрон осолдож, зургаан хүнийг гэмтээсэн явдал тохиолджээ.

Бямба гарагт тус хотын цэцэрлэгт хүрээлэнд робот технологийн үзэсгэлэн зохион байгуулагдаж, алсын удирдлагатай дроноор цугларсан олны дээрээс чихэр тарааж байсан гэнэ.

Гэтэл 4 кг жинтэй дрон гэнэт өндрөө алдаж, хүмүүсийн дээрээс унасан байна. Цагдаагийн мэдээлэлд өгүүлснээр осолдсон дрон 5-48 насны зургаан хүнийг хөнгөн гэмтээжээ.

Одоо цагдаа нар дроныг удирдаж байсан 37 настай эрийг шалгаж байгаа гэнэ. Тэр Япон улсын тээврийн яамнаас дрон жолоодох зөвшөөрөл авсан хүн байсан гэнэ. Арга хэмжээний үеэр цэцэрлэгт 600 орчим хүн байсны 100 нь хүүхэд байжээ.

Иймэрхүү аюулаас сэргийлэхийн тулд дроныг олон нийтийн газарт хэрэглэхийг хориглох, тусгай лицензээр эзэмшүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг дэлхийн улс орнууд хэрэгжүүлдэг болоод байгаа юм.

Эх сурвалж: Kyodo News