Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Японы эзэн хааны өмнө бөхийсөнгүй

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Японд албан ёсны айлчлал хийж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр үдээс өмнө тус улсын эзэн хаан Акихито, хатан Мичико нарт бараалхжээ.

Эзэн хаанаас толгой өндөр Трамп энэ үеэр бөхийлгүй гар барин мэндчилсэн байна. Өмнөх ерөнхийлөгч Барак Обама 2009 онд айлчлахдаа эзэн хаанд гүн мэхийн ёсолж, АНУ-ын консерватив улс төрчдөд хүчтэй шүүмжлүүлж байсан юм.

 
 

Япончууд эзэн хаантайгаа мэндчилэхдээ гар барилгүй, зөвхөн толгой бөхийдөг. Тухайн үед харилцааны мэргэжилтнүүд энэ хоёр мэндчилгээний хэлбэрийг давхцуулсанд Обамаг бас буруутгаж байжээ.

Трамп эхнэр Меланиагийн хамт Японы ихэс дээдэстэй 30 минут ярилцсаныхаа дараа ерөнхий сайд Шинзо Абэгийн зохион байгуулах өдрийн зоогт явсан байна.

Трамп энэ удаа эзэн хаан Акихитотой зоог барихгүй гэнэ. Учир нь тэр төрийн айлчлал бус, албан ёсын айлчлал хийж буй тул ингэх ажээ.

 

Эх сурвалж: Japan Today