Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг Apple-ийн өнгөрсөн 10 жилийн түүхийг “элэглэв”

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 6
IKON.MN
Зураг зураг

Ням гарагт Самсунг компани нэгэн видео сурталчилгаа гаргасан нь бүхэлдээ iPhone-ий өнгөрсөн 10 жилийн түүхийг доромжилсон гэмээр агуулгатай байв.

Сурталчилгаанд 10 жилийн турш iPhone-ий хэрэглэгч байсан хүн хэрхэн Самсунгийн Galaxy ухаалаг утасны давуу талуудыг мэдэрч явсаар эцэстээ Galaxy руу шилжиж байгааг харуулжээ.

Өнгөрсөн долоо хоногт худалдаанд гарсан iPhone X загварын борлуулалт нэлээд өндөр байх шинж ажиглагдаж эхэлсэн. Тиймээс ухаалаг гар утасны зах зээлд гол өрсөлдөгч нь болдог Самсунг ийнхүү сөрөг сурталчилгаа гаргаж байгаа бололтой.