Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Стратегийн орд эзэмшигчдийг шалгана

Т.Сайхан, Зууны мэдээ
2017 оны 11 сарын 6
Зууны мэдээ
Зураг зураг

УИХ-ын Төсвийн байнгын хорооны шийдвэрээр стратегийн орд эзэмшигчдийн үр дүнд аудит хийх ажил эхэллээ. Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг, Гүйцэтгэлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор М.Даваанямаар удирдуулсан аудитын баг гүйцэтгэх төлөвлөгөөгөө танилцуулав.  

Аудитын шалгалтад “Эрдэнэт”, “Цагаан суварга”, “Нарийн сухайт”, “Багануур”, “Шивээ-Овоо”, “Асгат”, “Төмөртэй”, “Төмөртийн овоо”, “Бүрэнхаан”, “Дорнод”, “Гурванбулаг”, “Мардай”, “Бороо”, “Гацуурт” зэрэг ордыг хамруулахаар болсон байна.

Мөн УУХҮЯ, БОАЖЯ, Ашигт малтмал газрын тосны газар, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэсэн төрийн байгууллагууд төлөвлөгөөнд тусгагдсан чиг үүргийн дагуу оролцох юм байна.

Зураг