Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын эхнэр, охиныг хамгаалахын тулд Япончууд дан эмэгтэйчүүдээс бүрдсэн цагдаагийн тасаг байгуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Энэ Ням гарагт Японд айлчлалаа эхлэх АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын эхнэр Меланиа, охин Иванка нарыг нь хамгаалахын тулд Токиогийн цагдаагийн газар дан эмэгтэйчүүдээс бүрдсэн тасаг байгуулжээ.

Трампын охин Иванка өчигдөр түрүүлж Токио хотод ирээд байгаа юм.

Эмэгтэй хамгаалагчдын гол зорилго нь Америк хатагтай нарын эмэгтэй фэнүүдээс зочдоо хамгаалах гэнэ.

Олны танил болсон эмэгтэйчүүд рүү цэцэг, бэлэг барьсан охид бүсгүйчүүд гэнэт довтолж мэдэх тул тэднээс хамгаалах бэлтгэлийг голлон хийжээ.

Мөн эмэгтэй тасгийг цаашдаа 2020 оны Токиогийн Олимпийн наадам хүртэл Японд айлчлах нэр хүндтэй бүсгүйчүүдийг хамгаалахад ашиглах гэнэ.

Тасгийн хамгийн анхны даалгавар нь Меланиа, Иванка нарын хамгаалалт болж байгаа ажээ.

 
 

 

Эх сурвалж: Asahi Shimbun