Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ажлаасаа гарч байгаа Твиттерийн ажилтан Трампын хуудсыг зориуд хаажээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын 40 сая дагагчтай твиттер хуудас 11 минут орчим хугацаанд идэвхгүй болж, хаагдсан юм.

Түүний хуудас руу хандах гэсэн хүн бүхэнд “Уучлаарай, ийм хуудас олдсонгүй” гэсэн алдааны хариулт үзэгдэж байв.

Эхэндээ Твиттер компани ажилтантай холбоотой хүний алдаанаас болж хаагдсанд уучлал хүсээд, учир шалтгааныг шалгаж байна гэсэн мэдэгдэл гаргасан юм.

Харин дараа нь тус компани дахин мэдэгдэл гаргахдаа энэ нь хүний санамсаргүй алдаанаас болоогүй, харин ажлаасаа гарч байгаа ажилтан ажлынхаа сүүлчийн өдөр зориуд ингэснийг мэдээлжээ.

Мөн хэргийг шалгаж байгаагаа тэд мэдээлсэн байна.

Твиттер сүлжээгээр байнга хэл амтай мэдэгдэл хийж байдаг Трампын араншинд хүмүүс таатай ханддаггүй. Ялангуяа Хойд Солонгосын эсрэг эвгүй үгтэй мэдэгдлүүдийг хийж байх үед нь олон хүн Твиттер компанид хандан түүнийг зогсоохыг шаардаж байжээ.

Гэвч Твиттер хүсэлтийг огт хүлээж авч байгаагүй юм.

Өчигдрийн тасалдлын үеэр хүмүүсийн дунд Трамп өөрөө хуудсаа устгасан байх, хакерууд устгасан байх гэсэн олон янзын таамаг яригдаж байв.

Тэгвэл энэ явдал нь Твиттерт гомдсон ажилтны өшөө авалт байсан нь ийнхүү тодорхой болж байна.

 

Эх сурвалж: The Guardian