Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Патрис Эвра шийтгэл хүлээх үү?

SPS телевиз
2017 оны 11 сарын 3
SPS
Зураг зураг

Зүүн жигүүрийн дэлхийн шилдэг хамгаалагчдын нэг Патрис Эвра Европа лигийн ээлжит тоглолтын өмнөх бэлтгэлийн үеэр өөрийн багийн хөгжөөн дэмжигчийн толгой руу өшиглөсний улмаас улаан хуудас авлаа.

Франц хамгаалагч Английн Премьер лигт таван удаа, Аваргуудын лигт нэг удаа түрүүлж байсан бөгөөд өнгөрсөн өвөл Италийн Ювентусаас Францын Марсельд газардаад байсан юм.

Марсель клуб Европа лигийн I хэсэгт өрсөлдөж байгаа ба хэсгийн сүүлийн байрт бичигдэж байсан Португалийн Виториа де Гимарайншийн талбайд зочлон тоглоход энэхүү үйл явдал болжээ.

Францын “L'Equipe” сонины мэдээлж байгаагаар Марсель багийн хөгжөөн дэмжигчид бэлтгэлийн үеэр бараг хагас цагийн турш Эвраг элдвээр хэлж, өдөж байсан гэжээ. Энэхүү тоглолтод Францын клуб 11 хүнтэй тоглосон ч үндсэн цагт 1:0-ээр хожигдсон байна.

Марселийн дасгалжуулагч дээрх үйлдлийн талаар “Патрис туршлагатай тоглогч хэдий ч бусад хүмүүсийн өдөөн хатгалганд биеэ барих ёстой байсан” гэжээ.

Түүний нутагт нэгт Эрик Кантона 1995 онд онд хөгжөөн дэмжигчийг өшиглөсний төлөө хөлбөмбөгөөс 9 сарын хугацаанд хол байх шийтгэл хүлээж байсан бол Патрис Эвра ямартаа ч байсан Европа лигийн 3 тоглолтыг өнжихөөс гадна нөхцөл байдлаас хамаарч торгуулийн хугацааг сунгаж магадгүй байна.

Зураг