Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Твиттер сүлжээ Дональд Трампын амыг 11 минутын хугацаанд барьжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын олон нийттэй харьцдаг гол хэрэгсэл нь твиттер сүлжээ болдог. Тэр уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд итгэдэггүйгээ ярьж, твиттерээр гадаад, дотоод бүх мэдэгдлүүдээ хийдгээрээ алдартай.

Тэгвэл өчигдөр Твиттер сүлжээ санамсаргүй тохиолдлоор Дональд Трампын хаягийг хориглож, хэсэг хугацаанд идэвхгүй болгосон байна.

Дараа нь буцаан сэргээснийхээ дараа Твиттерийн зүгээс мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд тус компанийн ажилтны гаргасан алдаанаас болж @realdonaldtrump хаяг 11 минут ажиллагаагүй болсныг хүлээн зөвшөөрсөн байна.

Алдаа гаргасан учир шалтгааныг судалж байгаагаа мөн мэдээлжээ.

Энэ хооронд твиттерийн хэрэглэгчид Трампгүй хэсэгхэн хугацааг өнгөрөөснөө баяр болгон тэмдэглэж байв.

Эх сурвалж: TheNextWeb