Сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Улсын гадаад валютын албан нөөц тогтмол өсөж байна. Үүнд дараах хүчин зүйлс голлон нөлөөлжээ.
- Экспортын зарим гол нэр төрлийн бүтээгдэхүүн тэр дундаа зэс, нүүрсний үнэ олон улсын түүхий эдийн зах зээл дээр өссөнөөр өөр гадаад худалдааны нийт тэнцэл сайжирч нийт төлбөрийн тэнцэл 201.9 сая ам.долларын ашигтай гарсан;
- Олон Улсын Валютын Сантай хамтарч хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд нэг талаас Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, эдийн засагт ирэх дарамт буурсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд тохирсон 5.5 тэрбум ам.доллараас эхний шатны санхүүжилтүүд орж ирсэн;
- Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт босгох хэлэлцээрийг хөрөнгө оруулагч нартай амжилттай хийж ээр Монголбанкны гадаад валютын албан нөөц 2 тэрбум ам. доллараас давсан;
- Иргэд аж ахуй нэгжийн Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэж 2017 оны 10-р сарын 24-ний мэдээгээр 16.8 тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 8 хувь нэмэгдсэн;
- Монголбанк Хятадын Ардын Банктай хийсэн байсан 15 тэрбум юанийн своп хэлцэлийн хугацааг гурван жилээр сунгаж, гэж Монголбанкнаас мэдээллээ.