Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Египетийн пирамид дотор том хэмжээтэй нууц хонгил байгааг илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Эрдэмтэд Египетийн Гизагийн их пирамид дотор байгаа нууц, том хэмжээтэй хонгилыг илрүүлжээ.

Хуфугийн пирамидын гол хонгилын (Grand Gallery) дээр орших, 30 метр урт хөндий зайд юу байгаа нь одоогоор оньсого болоод байна.

Пирамидыг судалж, дотоод байгууламжуудыг нь илрүүлж дууссан гэж бүр 19 дүгээр зуунаас хойш үзэж байсан тул энэ нь томоохон нээлтэд тооцогдож байгаа ажээ.

 

Нууц хонгилыг илрүүлэхдээ хамгийн орчин үеийн тандалтын арга технологийг ашигласан байна. Cosmic-ray imaging гэх энэ технологийн тусламжтай зузаан хананы цаана байгаа орон зайг гурван хэмжээст хэлбэрээр дүрсэлж харуулдаг юм.

Хуфугийн пирамидыг НТӨ 2509-2483 онд амьдарч байсан фараон өөртөө зориулж босгосон ажээ. Жуулчид уг байгууламжийн гол хонгилд нэвтрэх, дотоод чимэглэлийг нь үзэх боломжтой байдаг. Харин шинээр илэрсэн хонгил нь гадагшаа холбогдох ямар нэг гарцгүй байгаа юм.

Тиймээс уг хонгилыг пирамид баригдсан цагаас хойш хөндөгдөөгүй хэвээр байгаа тул түүхийн чухал баримтуудыг агуулж байгаа гэж үзэж байна.

Нээлтийн тухай өчигдрийн "Nature" сэтгүүлд нийтэлжээ.

 

Эх сурвалж: Associated Press