2017/11/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.01₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-19°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-17°
22:00
S32
-18°
23:00
S44
-18°
00:00
S44
-17°
01:00
S16
-17°
02:00
S16
-19°
03:00
S16
-19°
04:00
S44
-19°
05:00
S44
-20°
06:00
S44
-19°
07:00
S44
-19°
08:00
S44
-19°
09:00
S44
-19°

“Хязгаараас ангид” модерн бүжгэн жүжгийн тоглолт болно

Т.Болор-Эрдэнэ
2017 оны 11 сарын 3
MorninigNews.mn

Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хоёр улсын балетын залуу жүжигчид, уран бүтээлчид хамтран Улаанбаатар хотноо энэ сарын 18-нд “Хязгаараас ангид” модерн бүжгийн тоглолтыг үзэгчдэд хүргэнэ.

Монголынхоо үзэгч, балетын урлаг сонирхогчдодоо зориулан орчин үеийн модерн контемпорари урсгалын бүжгүүдийг толилуулах санаачилгыг Япон улсад ажиллаж буй Монголын залуу уран бүтээлчид анхлан гаргажээ. Энэ жил тохиож буй Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд тус санаачилгыг Япон улсад суугаа Монголын Элчин сайдын яам болон холбогдох байгууллагууд дэмжсэнээр өдгөө уран бүтээлчдийн баг Монголд бэлтгэл, сургуулилтаа хийж эхлээд байна.

Яагаад “Хязгаараас ангид” гэж?!

Энэ нь Японы бүжиг дэглээч Жо Фунакигийн дэглэсэн алдартай уран бүтээлийн нэр юм. Тэрбээр хоёр орны залуу бүжгэн жүжигчдийн хамтарсан модерн тоглолтын найруулагч, дэглээчээр ажиллаж байна. Мөн түүний гэргий Ю Фунаки туслах найруулагчаар нь ажиллаж буй. Харин бүжигчдийн бүрэлдэхүүнд Японы талаас Саяака Ябута болон УДБЭТ-ын гоцлол бүжигчид байсан, өдгөө Японд мэргэжлээрээ ажиллаж буй монгол залуус болох А.Хангай, Б.Батболд, О.Лхагвасүрэн, түүнчлэн УДБЭТ-ын балетын жүжигчид багтаж байна.

Тоглолт бүхэлдээ хоёр хэсгээс бүрдэх ба Жо Фунакигийн “Хязгаараас ангид’’-аас гадна Монгол, Оросын бүжиг дэглээчдийн модерн урсгалын бүжгүүд энд багтах юм. Тэр дундаа Г.Лхагва агсны дэглэсэн бүжгүүдийг энд багтаажээ. Тайзнаа 2000-аад оны эхэн үед нэрээ дуудуулж, ирээдүйтэй бүжиг дэглээч гэгдэж байсан ч залуугаараа од болон харвасан түүний уран бүтээлийг найз нөхөд нь ийнхүү дахин амилуулж, дурсгалыг нь хүндэтгэх юм.

Хамгийн гол нь Монголын балетын урын санд нэн дутагдаж байгаа модерн урсгалын бүтээлүүдийг тайзнаа тоглохын өмнө бараг cap орчмын хамтарсан бэлтгэл, сургуулилтыг хийж байгаа нь онцлогтой. “Энэ нь тухайн уран бүтээлийн хуулбар биш эх хувь болж үлдэхээрээ чухал үнэ цэнэтэй. Хоёр орны бүжигчид харилцан туршлага солилцох, тэр дундаа Японы бүжиг дэглээчдийн ур чадвараас суралцах, модерн урсгалын мөн чанарыг илүүтэй таньж мэдрэхэд үр нөлөөтэй хамтын ажиллагаа юм” гэж тоглолтын ерөнхий зохион байгуулагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг ярилаа.

Тэрбээр тоглолтын бэлтгэлд өдөр бүр анхаарал хандуулж, бүжигчидтэй хамт зааланд өдрийн ихэнх цагийг өнгөрүүлж байна. Түүний удирдан хичээллүүлдэг “Сонгодог Арт” ХХК-ийн дэргэдэх Ub ballet school сургалтын төв тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар оролцож байгаа бол дэмжигч байгууллагаар Япон дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, “Болд" can, ерөнхий ивээн тэтгэгчээр“Корпорэйт Хотел Конвеншн Центр”-ийн хамт олон, ивээн тэтгэгчээр “Serj classic mecenat foundation” сан, “Dior” XXK, “Эрдэнэзоо Транс" ХХК, “Мөнхийн үсэг”, “Khu-vsgul lake” ХХК-иуд тус тус оролцож байгаа юм.

x