Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

29 дэх Ерөнхий сайдын гэргий Асрамж хамгааллын төв барих үйлсэд хандив өргөлөө

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай иргэдэд зориулсан 100 хүний багтаамжтай асрамж хамгааллын төв баригдах гэж байна. Тус барилгын ажилд зориулж Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдын гэргий Д.Тунгалаг өөрийн "Эрхэм арвин үйлс сан" төрийн бус байгууллагаасаа хандив өргөлөө.

Ачлалт хүүхдүүд төрийн бус байгууллага нь өөрийн хөрөнгөөр 26 хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настнуудыг асран хамгаалж байна. Одоо байрлаж буй байр нь түрээсийн байр бөгөөд цаашдаа 100 хүний багтаамжтай цогцолбор барихын тулд хандивын аян өрнүүлж байна.

 

Үндэсний өгөх өдрийн хүрээнд Эрхэм ариун үйлс сангаас тус барилгын ажилд зориулж хандив өргөлөө.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд гэр бүлийхэн нь асран хамгаалахаас татгалзсан тохиолдолд очих газаргүй нийгэмд хүнд байдалтай хоцордог. Тэгвэл энэхүү 100 хүний багтаамжтай хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настнуудад зориулсан асрамжийн газар нь баригдсанаар хүнд байдалд орсон тэдгээр иргэдэд том тус дэм болж байгаа юм.