Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

2017 оны шилдэг үгээр “Fake News” шалгарчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Collins Dictionary толь бичгийн газраас энэ оны шилдэг үгээр “Fake News”-ийг шалгаруулжээ.

Дональд Трампын дуртай энэ үгийг хэрэглэх явдал 2016 оноос хойш 365 хувь өссөн байна.  “Fake News” нь худал, хуурамч мэдээлэл гэсэн утгатай.

Бүрэн тодорхойлолт нь “Худал, ихэнхдээ дуулиан тарих зорилготой, албан ёсны мэдээ хэлбэрээр тархдаг мэдээллийг хэлнэ” гэжээ.

Дональд Трамп энэ үгийг өөрийнх нь эсрэг байр суурьтай хэвлэл, мэдээллийнхнийг шүүмжлэхэд ашигладаг. Сүүлийн нэг долоо хоногт түүний Оростой холбоотой гэх асуудлыг шалгаж эхэлснээр тэр “Fake News”-ийг улам олон давтамжтай хэлж байгаа.

Үүнээс гадна Collins 2017 оны шилдэг үгээр “Corbynmania”- Британий парламентийн сонгуультай холбоотой хэлэгдэх болсон үг, “Antifa”- анти фашист гэх үгийн товчлол, “echo chamber”- сошиал орчинд өөртэйгээ ижил байр суурьтай хүмүүсийн дунд үзэл бодлоо хуваалцах үйлдэл зэрэг үгсийг нэрлэжээ.

Шилдгээр нэрлэгдсэн үгнүүдийг CollinsDictionary.com онлайн толь бичигтээ оруулж, цаашдын цаасан хэвлэлүүдэд нэмж оруулах юм байна.

 

Эх сурвалж: Standart.Co.UK