Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Нью Йоркийн халдлагыг үйлдсэн этгээдэд ЦААЗЫН ЯЛ оноохыг Трамп шаардлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Нью Йорк хотод гарсан террорист халдлагыг үйлдсэн этгээд цагдаа нарт буудуулж шархдсаныхаа дараа эмнэлэгт хэвтсэн юм.

Тэр ачааны машинаар дугуйн зам руу дайран орж, 8 хүний амийг хөнөөж, 12 хүнийг бэртээсэн. Узбек үндэстэн Сайфулло Сайпов хийсэн хэрэгтээ огт гэмшихгүй байгаа бөгөөд Исламын улс бүлэглэлийн сурталчилгааны дүрс бичлэгийг үзээд халдлага үйлдэх санаа төрсөн, хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун байгаагаа мөрдөгчдөд ярьжээ.

Тэр бас Исламын улсын далбааг авчрахыг шаардаж, эмнэлгийн өрөөнийхөө хананд түүнийг өлгөх хүсэлтэй гэсэн байна.

Террористын гаргаж байгаа энэ ааш авир АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын уур хилэнг бадраажээ.

Тэр саяхан твиттер хуудсандаа “Нью Йоркийн хотын террорист эмнэлгийн өрөөндөө Исламын улсын тугийг өлгөх тухай яриад их л жаргалтай байгаа бололтой. Тэр 8 хүнийг алж, 12 хүнийг гэмтээсэн хүн. ЦААЗЫН ЯЛ ОНООХ ХЭРЭГТЭЙ!” гэж бичсэн байна.

Тэр бас энэ халдлагын дараа цагаачлалын бодлогоо чангалах тухай ярьж эхлээд байгаа юм. Үүний хүрээнд 1990 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн Ногоон картын сугалааг зогсоохыг Трамп уриалаад байна.

 

Эх сурвалж: Russia Today