Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн төр захиргааны байгууллагын дотоод болон хөндлөнгийн хяналтыг чангатгалаа

А.Намуун, iKon.mn
2017 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн  засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагын  удирдах албан тушаалтнуудад зориулсан “Ёс зүй -сахилга хариуцлага” сэдэвт сургалт өнөөдөр Хангарьд ордонд болж байна. 

Уг сургалтанд  Нийслэлийн засаг даргын тамгын газрын  хэлтсийн дарга нар болон агентлагын удирдлагууд оролцлоо.  Авилгатай  тэмцэх газар, Нийслэлийн прокурорын байгууллагатай хамтран хийж байгаа энэ сургалтаар “Нийтийн  алба ба ашиг сонирхлын зөрчил” , “ Авилга , албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, түүнд оногдуулах хариуцлага”,  “Зөрчлийн тухай хууль  үйлчилэх зарчим, үндэслэл, зөрчилд ногдуулах шийтгэл” гэсэн сэдвээр  холбогдох хуулийн байгууллагын   ажилтнуудад  мэдээлэл өгч, сургалт хийж байна. 

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тус сургалтанд оролцож, үүрэг даалгавар өглөө.

Хотын дарга хэлэхдээ “Нийслэл  засаг даргын хэлтэс, харьяа агентлагууд  шат шатандаа хүнд сурталгүй,  шуурхай ажиллаж, төсвийн хөрөнгийг хуулийн дагуу  захиран зарцуулж, хэн нэгэн албан тушаалтаны шахалт дарамтаас ангид хууль дээдэлсэн шийдвэр гаргах  ёстой гэдгийг онцолсон юм.  Төсвийн нэг ч мөнгийг  үр ашиггүй зарцуулах ёсгүй.   Мөн авлига, хүнд сурталаас ангид  байхыг анхаарууллаа.  Учир нь  нийслэлийн төр захиргааны байгууллагууд олгодог зөвшөөрөл, шийдвэрүүд их.    Үүнтэй холбоотой иргэд, аж ахуйн нэгж байгууллагын гомдол, хүсэлт тасардаггүй.

Монгол Улсын засгийн газрын  01 тоот албан даалгавараар “Төрийн албыг хувийн ашиг сонирхлын хэрэгсэл болгох гэсэн оролдлогыг тухай бүр нь таслан зогсоож, авлига, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдалтай шат шатандаа тууштай тэмцэх”-ийг үүрэг  болгосон.  Нийслэл хот  энэ  үүрэг даалгаварын дагуу сар бүр ажлаа тайлагнахын зэрэгцээ  хуульд нийцнэ гэж үзвэл  албан тушаалтан, гарын үсэг зурах эрх бүхий мэргэжилтэний  үүдэнд тусгай дуудлагын дугаарын утсыг нааж, иргэд санал хүсэлтээ шууд илэрхийлэх боломжийг ч олгох  арга барилыг судална гэдгээ   хэллээ. 

Иргэдэд хүнд суртал гаргаж, асуудлыг цаг тухайд нь шийдээгүй агентлагийн дарга нартаа хариуцлагын асуудлыг ярьна  гэсэн юм. 

Сахилга хариуцлагыг нийслэлийн харьяа дүүрэг, агентлагуудад чангатгаж,  ажлын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах асуудлыг ч онцгойлон анхааран.  Удирдах ажилтанууд “ Ёс зүй  сахилга хариуцлага” чангатгах ажилд манлайлан оролцохыг үүрэгдлээ. 

2018 онд Авлигатай тэмцэх газартай нягт хамтран ажиллаж, шат  дараалсан сургалт зохион байгуулж, нийслэлийн төр захиргааны  байгууллагын дотоод болон хөндлөнгийн хяналтыг чангатгана гэдгээ мэдэгдлээ. 

Оны эцсийн ажлаа дүгнэж, ажлын хариуцлага, төрийн албаны ёс зүйг умартсан зарим албан тушаалтануудыг ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаа хэлсэн байна.