Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Нью Йоркийн халдлагын дараа Дональд Трамп “Ногоон Карт”-ны сугалааг зогсоохыг уриаллаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

АНУ-д ажиллаж, амьдрах боломжийг дэлхийн улс орнуудын иргэдэд олгодог Ногоон картны сугалааг үгүй хийх хэрэгтэй гэж Дональд Трамп үзэж байна. Тэр саяхан Нью Йорк хотод гарсан террорист халдлагыг үйлдэгч нь Ногоон картны эзэн байсан гэж үндэслэлээ тайлбарлажээ.

Гэхдээ албаныхан халдлагыг үйлдсэнд сэжиглэгдэж байгаа Узбекистан гаралтай Сайфулло Сайповыг ямар замаар АНУ-д цагаачилсныг тодорхой мэдээлээгүй байгаа юм.

Трамп ийм азтан тодруулах замаар цагаачдыг хүлээж авахын оронд тодорхой шалгууртай, ур чадвартай, чанартай иргэдийг хүлээж авах бодлого хэрэгтэй гэж твиттер хуудсандаа бичсэн байна. Тэр бас Ногоон картны механизмийг санаачилсан Ардчилсан намын сенатор Чак Шумерыг хатуу шүүмжилж, түүнийг “Европ маягийн гажуудлыг импортлохын төлөө ажилладаг” гэжээ.

“Ногоон карт” гэгддэг сугалаат хөтөлбөрийн хүрээнд жил бүр 50,000 цагаач АНУ-ын иргэн болдог. Уг системийг 1990 онд бий болгоход ноён Шумер гол үүрэг гүйцэтгэсэн юм.

Тухайн үед аль аль нам нь энэхүү системийг дэмжиж, Бүгд Найрамдах Намын ерөнхийлөгч Жорж Буш хуулийг нь баталж байжээ.

 

Эх сурвалж: BBC