Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Сэлбэ дэд төвийн ДУЛААНЫ СТАНЦ баригдаж эхэллээ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сэлбэ дэд төвийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 13,14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14,15,18,19 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох 158 га талбайд төлөвлөлт хийгдэж 26,68 Мвт хүчин чадал бүхий дулааны станцын шав тавих ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. 

 Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө Оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хүрээнд хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр тусган Улаанбаатар хотыг 6 дэд төвтэй байхаар төлөвлөсний нэг нь “Сэлбэ дэд төв” аж. 

Уг ажил Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хийгдэж байна. 

25 мянган айл өрх дулаанаар хангагдах боломжтой

 
Гэрэл зургийг mpa.mn

Азийн хөгжлийн банкны зүүн Азийг хариуцсан ерөнхий захирал Indu Bhushan "Дулааны станцын шав тавих ёслол бол гэр хорооллыг хөгжүүлэхээр төлөвлөсөн маш том ажлын зөвхөн нэг хэсэг нь. “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь 320 сая ам.долларын өртөгтэй төсөл байгаа. Дулааны станц 6.7 сая ам.долларын өртөгтэй гэрээ байгуулагдаж хийгдэхээр болсон. 

Хамгийн сүүлийн үеийн шилдэг технологи ашиглаж баригдах дулааны станц ашиглалтад орсноор 25 мянган айл өрх дулаанаар хангагдах боломжтой болно. Ингэснээрээ түүхий нүүрс ашигласнаас үүдэж гарч байгаа утааны бохирдлыг бууруулна гэсэн үг" гэлээ. 

Тус станцын гүйцэтгэгчээр “Хүрд” ХХК болон БНХАУ-ын “Шиншианг Гонгшэн Бойлер” ХХК шалгарчээ.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг