Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нийслэлийн 38 дугаар цэцэрлэг дулаан алдагдлын асуудлаа ШИЙДЛЭЭ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн СХД-ийн Баянхошуун дахь 38 дугаар цэцэрлэгийн барилгыг шинэчлэн дулаан алдагдлыг бууруулах ажлыг дуусгаж ашиглалтад өнөөдөр хүлээлгэн өглөө.

Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа Улаанбаатар цэвэр агаар төслийн хүрээнд “Дулаалга аян" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Нийслэлийн агаарын бохирдлын бүсэд байрлах 6, 38,125, 82 дугаар цэцэрлэгийн барилгыг дулаан хамгаалалтын норм дүрмийн дагуу шинэчилж байгаа аж. 

Энэ талаар Улаанбаатар цэвэр агаар төслийн зохицуулагч Н.Баяртогтох "38 дугаар цэцэрлэг нь Нийслэлийн агаарын бохирдлын бүсэд байрладаг уурын зуухгүй, нүүрсний бус аргаар халаалтаа шийдсэн цөөхөн цэцэрлэгүүдийн нэг гэдгээрээ онцлогтой. Цахилгаанаар халдаг технологиор халаалтаа шийдсэн боловч барилгын дулаан алдагдал ихээс болж цахилгаанд зарцуулах зардал их, хүүхдүүд даарах, тух муутай байх асуудал байсан.

Дулаан алдагдлын асуудлыг нь Улаанбаатар цэвэр агаар төслийн хүрээнд шийдэж өгснөөр тус цэцэрлэгийн цахилгааны хэрэглээ багасах хүүхдүүдийг эрүүл орчинд байлгах боломжтой болж байна. УБЦАТ-ийн хүрээнд тус цэцэрлэгт нийт 83 сая төгрөгийн дараах ажлуудыг гүйцэтгэсэн. Үүнд 20 ширхэг цонх солих, 195 м.кв дээврийг хуулж дулаалах, дөрвөн ширхэг агаар сэлгэлтийн системийг шинэчлэх, хаяавч бетон буулгаж, гадна суурь дулаалах, 334 м.кв талбай бүхий гадна хана дулаалах зэрэг ажил хийсэн. 

Тус цэцэрлэгт төслийн хүрээнд өмнөх жил дотоод орчны 4 ширхэг агаар шүүлтүүрийг ханган нийлүүлсэн. Ингэснээр 38 дугаар цэцэрлэг нь халаалт болон дотоод орчны агаарын бохирдлын асуудлаа цогцоор нь шийдсэн цэцэрлэг болж байна" гэлээ. 

38 дугаар цэцэрлэг нь 7 бүлэгт 350 хүүхдийг сургаж байна. 

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг