Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Нарны үр сад”-ын одуудын хурим болж өнгөрлөө

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын A зэрэглэлийн жүжигчид болох Сон Жүн Ки, Сон Хи Кё нарын хурим өчигдөр Сөүл хотын Шилла зочид буудалд болж өнгөрчээ.

2016 оны хит бүтээл KBS телевизийн “Нарны үр сад” цувралын гол дүрийг бүтээсэн хосуудын залуу нь 32, бүсгүй нь 35 настай юм.

Өндөр хамгаалалтын дор болсон хуриманд 300 орчим гадаад, дотоодын зочид ирсэн байна. Хуримын гадна талбайд дүүрэн фэнүүд цугласан байсан бол Шилла зочид буудлын бүх өрөө захиалгатай байсан нь мөн фэнүүдийнх нь захиалга байх гэж зочид буудлын ажилтнууд хэвлэлд ярьжээ.

Зууны хурим гэгдсэн уг арга хэмжээнд Хятадын алдартай хүжигчин Жан Зий оролцсон ба түүнийг сүйт бүсгүйн дотны найз гэдэг ажээ.

Хосуудыг “Нарны үр сад” цувралд тоглож байхдаа дотноссон гэдэг.

Шинэхэн хуримлагсад бал сараа Европт өнгөрүүлэхээр төлөвлөж, сүйт залуугийн өнгөрсөн нэгдүгээр сард Сөүлийн Итаевон дүүрэгт худалдаж авсан сууцанд амьдрах гэнэ.

 

.~~ @Regranned from @marthaadel - Omog ... happy lagi lihat pic ini - #regrann

A post shared by (@lovelove6877) on

Эх сурвалж: Korea Times