Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Чулуун нүүрсийг 1тн=67.5$ дундаж үнээр экспортложээ

З.Санжаа, iKon.mn
2017 оны 11 сарын 1
iKon.MN

2017 оны эхний 9 сарын байдлаар Манай улсын 

Нийт экспорт = Ашигт малтмал (86%) + Ноолуур (6%) + Бусад экспортын орлого (8%) 

Нийт экспортыг Салбар, Нэр төрлөөр нь ангилаад харвал чулуун нүүрсний экспорт дийлэнх хувийг (37.6%) бүрдүүлж байна. 

  • График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 
  • Уул уурхайн салбарын экспорт - саарал, Мал аж ахуй - цэнхэр, Газар тариалан - ногоон, Аж үйлдвэрлэл - шар өнгөөр ялгаж харуулав.
 

Нийт экспортын 86 хувийг бүрдүүлж буй ашигт малтмалын экспортыг задлаад харвал...

  • График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 
  • Энэхүү дүрслэлийг десктоп компьютер дээр үзэхэд нийцтэй харагдана.

Чулуун нүүрсний экспорт

Ашигт малтмалын экспортын дийлэнхийг бүрдүүлж буй чулуун нүүрсийг 2011 онд тонн тутамд дунджаар 107$ -оор (хамгийн өндөр үнэ) нийт 21.1 сая тонныг  экспортлосон бол 2015 онд дунджаар 38.5$ (хамгийн бага үнэ) үнээр 14.4 сая тонныг экспортолсон.

Харин 2017 оны эхний 9 сарын байдлаар 25.5 сая тонн нүүрсийг тонн тутамд 67.5$ -ийн дундаж үнээр борлуулж 1.7 тэрбум ам.долларын орлого олоод байна.

 

Эх сурвалж: Монголбанк, Гадаад худалдааны тойм