Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

"700 үгийг журамласан жагсаалтад өөрчлөлт ороогүй"

Х.Алтанзагас, iKon.mn
2017 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

“Чээж” гэдэг үгийг хуучин хэвээр нь буюу “цээж” гэж бичих шийдвэр гаргасан эсэхийг Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс /хуучнаар Төрийн хэлний зөвлөл/ тодрууллаа. 

Хэлний бодлогын Үндэсний Зөвлөлийн Ажлын алба "Манайхаас албан ёсны тийм шийдвэр гаргаагүй. Одоогоор олон хувилбар бичлэгтэй монгол 700 үгийг журамласан жагсаалтад өөрчлөлт ороогүй.

Монгол үсгийн дүрэм батлах тухай хэлний бодлогын үндэсний зөвлөлийн тогтоолын дагуу Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын зөв бичих дүрэмд суурилсан журамласан толь зохиох Ажлын хэсэг ажиллаж байгаа.

Шинэ толь оноос өмнө гарна. Тольд чээж гэж бичих үү цээж гэж бичих үү гэдгийг тодорхой болгож өгнө" гэлээ.

Тэгэхээр "чээж" гэж бичих нь хэвээрээ байна гэсэн үг юм.

Олон хувилбар бичлэгтэй Монгол үгсийг журамласан жагсаалт /700 үг/

ТОГТООЛ: