Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Биткоин 9 насныхаа төрсөн өдрөөр $6,300-г давлаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гараг нь анхны криптовалют Биткоины 9 насны төрсөн өдөр байлаа.

2008 оны энэ өдөр Сатоши Накамото гэж өөрийгөө нэрлэсэн үл мэдэгдэх хүн “Peer-to-Peer Electronic Cash System” буюу Биткоиныг бий болгосноо зарлаж байжээ.

Эхний хэдэн жилдээ биткоин ямар ч үнэгүй байсан бол 2010 оны гуравдугаар сард анх удаа $0.003-аар үнэлэгдэж байв. Харин өчигдрийн байдлаар нэг биткоин $6,300 давсан ханштай болоод байна. Есөн жилийн өмнө $1-оор биткоин авсан хүн өнөөдөр $2 саятай болох байжээ.

Дундын ямар нэгэн байгууллагаар дамжилгүй, хүнээс хүнд ямар нэг давхардалгүйгээр гүйлгээ хийгддэг нь биткоины онцгой чанар юм.

Одоогоор дэлхий даяар 3 сая орчим хүн биткоин болон бусад криптовалютыг хэрэглэж байгаа бол 2024 онд энэ тоо 200 саяд хүрнэ гэсэн төсөөлөл бий. Биткоины талаар янз бүрийн байр суурь мэргэжилтнүүдийн дунд яригдсаар байгаа.

Зарим нь үүнийг 1990-ээд оны интернэт хувьсгалтай зүйрлэж байна. Харин нөгөө хэсэг нь түүнийг 17 дугаар зуунд Нидерландад тохиолдож байсан “алтан зул цэцгийн хөөсрөл” гэгддэг санхүүгийн хямралтай ижил нөхцөл байдал үүсгэнэ гэж болгоомжилдог юм.

 

Эх сурвалж: Russia Today