Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотын цагдаагийн даргаар Д.Ядамдоржийг томилжээ

Т.Сайхан, Зууны мэдээ
2017 оны 11 сарын 1
Зууны мэдээ
Зураг зураг

Засгийн газрын өнгөрсөн Баасан гарагт болсон ээлжит бус хуралдаанаар ХСИС-ийн захирлаар ажиллаж байсан С.Баатаржавыг ЦЕГ-ын даргаар томилсон. Тэгвэл цагдаагийн байгууллагад ээлжит томилгоог хийжээ.

Тухайлбал,

  • ЦЕГ-ын дэд бөгөөд Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар Хууль сахиулах их сургуулийн дэд дарга, хурандаа Д.Ядамдоржийг,
  • ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалыг,
  • Цагдаагийн хурандаа З.Дашдавааг ЦЕГ-ын дэд даргаар,
  • Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболдыг ЦЕГ-ын Санхүү аж ахуйн газрын даргаар,
  • Цагдаагийн хурандаа П.Батбаатарыг Улсын мөрдөн байцаах газрын даргаар,
  • Цагдаагийн дэд хурандаа Д.Энхбаярыг Эрүүгийн цагдаагийн газрын даргаар,
  • Б.Бат-Өлзийг Нийслэлийн цагдаагийн газрын Захиргаа удирдлагын газрын даргаар тус тус томилжээ.

 

Зураг