Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Пуужин" Ронни 17 настай тамирчинд ялагдлаа

SPS телевиз
2017 оны 10 сарын 31
SPS
Зураг зураг

Ердөө долоо хоногийн өмнө явагдсан снүүкерийн Английн нээлттэй тэмцээнд түрүүлээд байсан дэлхийн таван удаагийн аварга Ронни О’Салливан БНХАУ-ын Дачин хотноо явагдсан олон улсын нээлттэй тэмцээний эхний шатанд эзэн орны 17 настай залуу тамирчин Ян Бинтаод 6:1-ээр ялагдаж том дуулианы эзэн боллоо.

Тоглолтын дараа “Пуужин” Ронни сэтгүүлчдэд хэлэхдээ “Би хэд хэдэн цохилтоо алдсан ч өөртөө буруу өгөхгүй байна. Харин өнөөдөр Ян үнэхээр гайхалтай тоглолоо. Магадгүй Стивен Хендри, Жон Хиггинс хоёр л миний эсрэг ингэж сайн тоглосон байх. Хэрэв тэр энэ эрчээрээ байж чадвал энэ тэмцээнд түүнийг зогсооход хэцүү. Цаашлаад олон ч тэмцээнд түрүүлэх боломжтой юм” гэжээ.

Харин түүнийг хожсон Ян Бинтао дэлхийн чансааны 53 дугаар байрт бичигддэг бөгөөд хожлынхоо талаар “Би өөрийнхөө санаснаас ч илүү сайн тоглолоо. Одоо би хэнийг ч хожиж чадах мэт санагдаж байгаа ч тайван байх хэрэгтэй. Мэргэжлийн тамирчны хувиар тоглосон эхний жилдээ их зүйл сурлаа. Өөрийгөө тайван байлгах хэрэгтэй” гэжээ.

Зураг