Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Каталоны баг "Реал Мадрид"-ыг хожлоо

SPS телевиз
2017 оны 10 сарын 30
SPS
Зураг зураг

“Реал Мадрид” клуб өчигдөр Ла лигийн 10 дугаар тойргийн хүрээнд доод лигээс дэвшин гарч ирсэн Каталон мужийн “Хирона” клубын талбайд зочлон тоглож, энэ улирлын ээлжит ялагдлаа амслаа. Үүнээс өмнө тэд талбай дээрээ Реал Бетист хожигдоод байсан юм.

Европын шилдэг таван лигийн бүх клубыг лигийн хүрээнд 13 зочлон тоглолт дараалан ялсан үзүүлэлтээр тэргүүлж байсан “Реал Мадрид” клубээс тоглолтын эхний гоолыг 12 дахь минутад Иско оруулсан боловч хоёрдугаар хагасын эхэнд ердөө дөрвөн минутын зайтай талбайн эзэд хоёр гоол оруулж улмаар тоглолтод хожсон байна.

Доод лигээс дэвшин гарч ирсэн багт 58 тоглолт дараалан ялагдаагүй байсан эзэн хааны клубынхан ийнхүү тэргүүлэгч “Барселона”-гаас найман оноогоор хоцорч гуравдугаар байранд бичигдэж байна. Харин дээд лигт анхны улирлаа тоглож буй Каталоны төлөөлөл “Хирона” улирлын гурав дахь ялалтаа авчээ.

Тоглолтыг үзэхээр ирсэн 13,500 орчим хөгжөөн дэмжигчид Каталон автономит мужийн далбааг барьж тусгаар тогтнолоо дэмжиж байгаагаа харуулсан байна.

Зураг