Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Дугуйтай эмэгтэй Дональд Трампад дунд хуруугаа үзүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчийг хаа яваа газарт нь хүмүүс даллаж, мэндлэн хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Тэгвэл өнгөрсөн Бямба гарагт Дональд Трамп гурван ч удаагийн таагүй мэндчилгээтэй таарсан байна.

Тэр Бямба гарагийн өглөө Вашингтоноос гарч, Виржиниа дахь хувийн гольфийн клубтээ очиж тоглосон юм. Түүний машины цуваа клубын үүдэнд ирэх үед нэгэн эмэгтэй “Impeach” гэсэн үгтэй самбар барин зогсож байжээ.

 

Ингээд зогссонгүй үдээс хойш нь тоглолтоо дуусгаад буцах замд нь дахин хоёр таагүй зүйл тохиолдсон байна. Эхлээд замын хажууд хоёр явган хүн алхаж байсны нэг нь эрхий хуруугаа доош нь чиглүүлж, машины цуваатай мэндчилжээ.

Удалгүй зам дээр унадаг дугуйтай эмэгтэйг цуваа гүйцэх үед тэр эмэгтэй дунд хуруугаа гозойлгон ерөнхийлөгчтэйгээ мэндчилсэн байна.

Эсэргүүцэл үзүүлсэн хүмүүс нь бүгд эмэгтэйчүүд байсныг хэвлэлүүд мэдээлжээ. Трамп Виржиниа дахь гольфийн клубтээ дөрвөн долоо хоногийн амралтын өдрүүдэд дараалан ирсэн нь энэ гэнэ.

Тэр ерөнхийлөгч асан Барак Обамаг үүргээ гүйцэтгэж байх үед түүнийг гольф тоглолоо хэмээн үргэлж шүүмжилдэг байсан ч өөрөө түүнээс хамаагүй олон тоогоор зугаацдаг ерөнхийлөгч болоод байгаа юм.

Тэр өдрийнхөө орой Трамп эхнэрийн хамт Вашингтон дахь Трамп Интернэшнл зочид буудлын ресторанд зочилж зоог барьжээ. Ийнхүү тэр нэг өдрийн дотор хоёр удаа өөрийн өмчийн байгууллагуудад зочилж орлого оруулсан нь энэ юм.

 

Эх сурвалж: The Guardian