Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Японд айлчлах Дональд Трампыг Пико Таро баясгана

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Ирэх сард Японд болох АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын айлчлалын хөтөлбөрт Токио ихээхэн анхаарал тавьж байна.

Айлчлалын уур амьсгалыг таатай байлгахын тулд Шинзо Абэ өөрийн орны шилдэг гольфчныг Трамптай тоглуулахаар бэлдсэнээс гадна дэлхий нийтэд хөгжилтэй дуу бүжгээрээ алдаршсан Пико Тарогийн үзүүлбэрийг мөн бэлдсэн гэнэ.

Токио орчмын гольфын талбайд хоёр удирдагч Японы шилдэг, дэлхийд 4-т бичигдэж байгаа Хидеки Мацуяматай гольф тоглохоор төлөвлөсөн байна. Мөн Абэгийн зохион байгуулах хүндэтгэлийн оройн зоогт Пико Таро оролцож, Трампыг баясгахаар болсныг засгийн газрын эх сурвалж мэдээлжээ.

Трампын ач охин Арабела Пико Тарогийн PPAP (Pen-Pineapple-Apple-Pen) хит дууг дуулж байгаа дүрс бичлэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард интернэт ертөнцөд тарж байсан юм. Үүний дараа Шинзо Абэ Нью Йорк хотноо Трамптай уулзахад тэр ач охиныхоо бичлэгийг үзэж, ихэд баяссан тухайгаа ярьж байжээ.

Дональд Трамп ерөнхийлөгч болсноосоо хойш Ази тивээр анх удаагаа аялахдаа таван оронд айлчлах ба Японд арваннэгдүгээр сарын 5-7-ны хооронд саатах юм.

Японы эрх баригчид Трамптай харилцах харилцаанд энтертайнмент чухал нөлөөтэй гэж үзэж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Kyodo News