Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн дээд одон медаль гардууллаа

Т.Саран, iKon.mn
2017 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хот байгуулагдсаны 378 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа.

Шагналыг НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нар гардуулан өгсөн байна.

Нийслэлийн архивын газрын дарга С.Гаваа, БЗД-ийн 26-р хорооны өндөр настан Ж.Ганболд, 18 дугаар сургуулийн бага ангийн багш Н.Оюунцэцэг, “Дүүхээ” компанийн ерөнхий менежер Б.Энхбаяр зэрэг есөн хүнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.

Түүнчлэн СБД-ийн 1-р хорооны өндөр настан С.Даваасүмбэрэлийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, Хүүхдийн төв номын сангийн ном зүйч Н.Адъяа, “UBS” телевизийн Хүүхэд залуучуудын албаны зохицуулагч Д.Оюунчимэг, ОСНААУГ-ын дулааны инженер Ц.Дээдэнцэцэг, “НББ энерго” ХХК-ийн захирал Ч.Болормаа, ЧД-ийн 5-р хорооны өндөр настан Д.Даваасүрэн, нийслэлийн 41 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхцэцэг зэрэг 35 хүн Алтангадас одонгоор энгэрээ мялаалаа.

 

Нийслэлийн 35 дугаар сургуулийн багш Д.Амарзаяа, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 2-р баазын диспетчер Б.Баянжаргал, “Лион гранд” ХХК-ийн жижүүр Д.Зургаанжин, ХУД-ийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Хандцэцэг, нийслэлийн УБЕГ-ын эрх зүйч Г.Энхтуяа зэрэг 24 хүнийг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнав.

 

Төрийн банкны хамгаалалтын аюулгүй байдлын мэргэжилтэн Б.Одонпүрэв, “ЭХБУТ трест” ХХК-ийн Тамгын газрын дарга Г.Эрдэнэбаатар нарыг Цэргийн хүндэт медалиар, “Адарсүрэн сан”-гийн тэргүүн А.Амартайванг Шударга журам медалиар шагнаж урамшууллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.