2017/11/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.01₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-19°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-17°
22:00
S32
-18°
23:00
S44
-18°
00:00
S44
-17°
01:00
S16
-17°
02:00
S16
-19°
03:00
S16
-19°
04:00
S44
-19°
05:00
S44
-20°
06:00
S44
-19°
07:00
S44
-19°
08:00
S44
-19°
09:00
S44
-19°

Монгол, Япон, Хятад улсын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт боллоо

ikon.mn
2017 оны 10 сарын 27
iKon.MN

Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 68 жилийн ойн хүрээнд гурван  улсын уран бүтээлчдийн урлагийн хамтарсан тоглолт Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдлаа.

Урлагийн тоглолтод Монгол, Япон, Хятадын 300 гаруй уран бүтээлч оролцож, 1,200 гаруй үзэгч сонирхлоо.

 

Тоглолтод УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятав, Япон болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дипломат ажилтнууд, гурван орны зочид, төлөөлөгчид урилгаар оролцов.

 

Монгол, Япон, Хятадын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтыг нээж, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг үг хэллээ.
 
Тэрбээр "Аливаа улс орны ард түмэн хэл, соёл, түүх, зан заншлын өвөрмөц онцлогтой байдаг ч дуу, бүжиг хэмээх нийтлэг хэлээр бие биеэ харилцан ойлголцож, сэтгэлээ илэрхийлдэг билээ” хэмээгээд, бидний энэ үйл ажиллагаа Монгол, Япон хоёр орны хүрээнээс хальж, гурван талынх болж байгаад нэн баяртай байна. Цаашид улам өргөжин, Зүүн хойд Азийн ард түмнүүдийн урлагийн их наадам зохион байгуулагдах үндэс суурь болно хэмээн найдаж байна гэлээ. 

 

Эх сурвалж: ТАЗ

x