Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Дэлгэрмөрөн: Тоглолтын нэрээ ард түмнээсээ асууна

Т.Саран, iKon.mn
2017 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Уянга ухаарлын олон дууг зүрх сэтгэлээсээ дуулж, орчин үе, үндэсний уламжлалт өнгө төрхийг  өөрийн дуу хөгжим, гадаад төрхөөрөө нэгэн зэрэг илтгэн харуулж чаддаг дуучин бол Дээгий юм.

Дуу дуулснаараа өөртөө ч, өрөөлд ч жаргал өгч чаддаг дуучин Дээгий 10 жил хүлээсэн бие даасан тоглолтоо ирэх сарын 16,17-нд Монгол бөхийн өргөөнд хийх гэж байна.    

“Дууг дуулна гэдэг амар биш. Хэдийгээр том хоолойтой ч гэсэн донжийг нь олж дуулахгүй бол хүний чихэнд хэзээ ч хүрэхгүй. Хүний сэтгэлийн утсыг хөндөж, маш нарийн нугалаа гарган сэтгэл зүрхнээсээ дуулж байж ард түмэнд хүрнэ гэж МУ-ын Ардын жүжигчин А.Долгор хэлсэн байдаг.    

Одоогоор тэрбээр тоглолтын нэрээ өгөөгүй байгаа аж.

Дуучин Т.Дэлгэрмөрөн "Тоглолтын нэрээ ард түмнээсээ асууж, нэрээ хайрлуулна. Мэдээж надад таалагдсан тоглолтын нэр хайрласан эрхмийг ТОМ шагнана гэж амлаж байна. 

Бурхан, хайртай хүндээ даах хэмжээгээр нь зовлон үүрүүлдэг гэдэг. Хайртай ээжээ аюулт өвчнөөр алдаж, араас нь насныхаа сайхан ханийг алдаж, эр ганц биеэрээ 10 нас хүрээгүй балчир охиноо хөтөлж үлдсэнийг монголчууд мэднэ.

Миний тоглолт болох 11 сарын 16-17, түүний амьдралд их утга учиртай өдөр. Миний болон бяцхан охин Зөөлөнсийгийн төрсөн өдөр. Төрсөн өдрөөрөө олон жил хүлээсэн тоглолтоо хийнэ гэдэг хувь тохиол гэж ихэд билэгшээж байна" гэлээ. 

Наян булгийн аялгуу, Тэнгэрийн бүсгүй, Уулзах л юмсан даа чамтайгаа, Хайрын дээд хань минь, Ааваа дуулъя, Андгай гээд дуунууд ...нэртэй тоглолтон дээр дуулагдах аж.