Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Твиттер компани Оросын мэдээллийн сувгуудад хориг тавилаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Нийгмийн сүлжээний Твиттер компани Оросын эрх баригчдын дуу хоолой болдог RT (Russia Today), Sputnik мэдээллийн сувгуудын төлбөртэй мэдээг сүлжээндээ хүлээж авахгүй байх шийдвэр гаргажээ.

Эдгээр сувгуудыг 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх оролдлого хийсэн гэж Америкийн тагнуулын байгууллага дүгнэсэн юм.

Мөн тус компани Оросын дээрх сувгуудаас олсон сурталчилгааны орлогоо Твиттер компаниас гадуур хэрэгждэг сонгуулийн судалгааны төслүүдэд хандивлахаа амлажээ. 2011 оноос хойш Твиттер компани RT, Sputnik сувгуудаас нийт $1.9 саяын сурталчилгааны орлого олсон гэж тооцоолж байгаа гэнэ.

Twitter, Google, Facebook компаниуд ирэх долоо хоногт 2016 оны сонгуульд Оросоос үзүүлсэн нөлөөний асуудлаар конгресст мэдээлэл өгөх юм.

Твиттерийн авсан арга хэмжээг эсэргүүцсэн мэдэгдлийг ОХУ-ын гадаад хэргийн яам гаргажээ.

 

Эх сурвалж: Associated Press