Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

29 дүгээр тусгай сургуулийн дотуур байранд хөрөнгө оруулалт хийв

ikon.mn
2017 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хамт олон Сүхбаатар дүүргийн сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн эрэгтэй дотуур байрны хоёр танхимыг өөрсдийн нөөц бололцоогоор засч тохижуулжээ.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дэд дарга А.Хаянхярваа өөрсдийн нөөц бололцоогоор засч тохижуулсан Амралт чөлөөт цагийн танхим, сургалт хүмүүжлийн танхимыг 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханд хүлээлгэн өглөө. 

29 дүгээр тусгай сургууль нь 21 аймаг 339 сумаас ирсэн сонгсголын бэрхшээлтэй хүүхдүүд сурч, хүмүүжиж амьдардаг бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүүхдийн 2 дотуур байр нь 1987 онд ашиглалтад орсноос хойш 30 гаруй жил засвар үйлчилгээ хийгдээгүй өнөөдрийг хүргэсэн байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.