Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Лэброн Жэймс өмнөө цоо шинэ зорилго тавьжээ

SPS телевиз
2017 оны 10 сарын 27
SPS
Зураг зураг

Кливленд Кавальерс багийн довтлогч ЛэБрон Жэймс гурван удаа аваргын цом өргөж, гурван удаа финалын Үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдсэн. Мөн дөрвөн ч удаа улирлын Үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдсэн билээ. 13 улирал дарааллан бүх NBA – ийн багт нэрлэгдсэн нь түүнийг өнөө цаг үеийн шилдэг тоглогч гэдгийг нь батлан харуулж байгаа юм.

Гэвч ЛэБрон энэ бүх амжилтандаа сэтгэл ханалгүй өмнөө нэгэн цоо шинэ зорилго тавьжээ. Тэр нь чөлөөт шидэлтээ 80% хувьтай гүйцэтгэх. Тэрээр “Би чөлөөт шидэлтийн шугамнаас 80% хувьтай шидмээр байна. Тэр л миний урдаа тавьсан ганц зорилго. Тэр бол NBA – ийн карьерын маань сүүлийн зорилго. Бусад бүх зорилгоо биелүүлсэн” гэж хэлжээ.

Түүний хувьд өнгөрсөн улиралд чөлөөт шидэлтээ 67% хувийн амжилттай гүйцэтгэсэн бол плэйоффт чөлөөт шидэлтээ 70% хувийн амжилттай гүйцэтгэжээ. Мэдээж улирлын турш 80 хувийн амжилттай чөлөөт шидэлт гүйцэтгэнэ гэдэг хялбар зүйл биш. Гэвч ЛэБрон Жэймс урдаа тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд хэрхэн хөдөлмөрлөдгийг бид бүгд сайн мэднэ.

Зураг