Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрдэнэт үйлдвэр, “Монголросцветмет” компанид ажиллах багийг Сангийн сайд ахална

ikon.mn
2017 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

- Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас /2017.10.26/ гаргасан шийдвэр -

“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа.

Ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ахална.

Гишүүдээр:

  1. Хууль зүй, дотоод хэрэг
  2. Уул уурхай, хүнд үйлдвэр
  3. Зам, тээврийн хөгжлийн сайд
  4. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга
  5. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн дарга
  6. Монголбанкны дэд ерөнхийлөгч
  7. Татварын Ерөнхий Газрын даргын үүрэг гүйцэтгэгч
  8. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлыг томилов.

Ажил, үүргийнхээ хүрээнд дэд ажлын хэсэг ажиллуулах, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, холбогдох шийдвэрийнхээ төслийг 2017 оны 12 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс