Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Тагнуулын Ерөнхий Газрын даргаар Д.Гэрэл томилогдлоо

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын өнөөдрийн /2017.11.01/ ээлжит хуралдаанаар зарим томилгоог хийсэн байна.

Тухайлбал, Тагнуулын Ерөнхий Газрын даргаар Д.Гэрэлийг томилжээ. Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Д.Гэрэл нь 2012-2013 онд тус газрын даргаар ажиллаж байсан аж. Үүнээс өмнө Монгол Улсаас БНСУ-д суух бүрэн эрхт Элчин сайд байжээ.