Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баатаржавыг Цагдаагийн Ерөнхий Газрын даргаар томилов

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын ээлжит бус хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, хурандаа Ө.Энхтөрийг ажлаас нь чөлөөлсөн байна. 

Түүний оронд  Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, тэргүүн комиссар С.Баатаржавыг томилжээ. 

С.Баатаржавын товч танилцуулга:

Боловсрол:

  • Цагдан сэргийлэх дээд сургууль
  • ОХУ-ын Дотоод явдлын яамны удирдлагын академи
  • МҮДС хууль зүйн магистр

Мэргэжил:

  • Эрх зүйч, төрийн удирдлагын менежер

Ажлын туршлага:

  • Төв аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч,
  • Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэст Хөтөл тосгон дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга,
  • Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт Эрүүгийн ажил эрхэлсэн дэд дарга,
  • Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалтын тусгай тасагт зохион байгуулагч,
  • Дархан-Уул аймгийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын дарга,
  • Нийслэлийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын дарга,
  • Улсын мөрдөн байцаах газрын дарга,
  • Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын дарга,
  • Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга,
  • Цагдаагийн ерөнхий газрын дарга,
  • Хууль сахиулахын их сургуулийн захирлаар ажиллаж байсан.