2017/11/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.01₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-19°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-17°
22:00
S32
-18°
23:00
S44
-18°
00:00
S44
-17°
01:00
S16
-17°
02:00
S16
-19°
03:00
S16
-19°
04:00
S44
-19°
05:00
S44
-20°
06:00
S44
-19°
07:00
S44
-19°
08:00
S44
-19°
09:00
S44
-19°

Ц.Энхжин 130 орны гоо бүсгүйг гоцлон, "Жалам хар"-ыг бүжиглэх хүндтэй үүрэг хүлээжээ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 10 сарын 26
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн үзэсгэлэнтэй, авьяаслаг гоо бүсгүйг тодруулдаг "Дэлхийн мисс 2017" тэмцээн 11 дүгээр сарын 18-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотод зохион байгуулагдах гэж байгаа билээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлж Ц.Энхжин оролцож байгаа юм. Түүний Улаанбаатар дахь зохион байгуулагч багаас өнөөдөр мэдээллэл хийлээ. 

Ц.Энхжин амжилтын буухиаг үргэлжлүүлж, сайхан мэдээ дуулгасаар байна

 
Гэрэл зургийг mpa.mn

“Дэлхийн мисс” тэмцээнийг зохион байгуулагч, менежер Г.Пэлжидмаа "Дэлхийн миссийн тэмцээнд манай улс 2005 оноос эхлэн Үндэсний ялагч миссээ 13 дахь жилдээ оролцуулж байгаа. Жил ирэх тусам бидний амжилт ахисаар байна. 2016 онд гэхэд л Мисс А.Баярцэцэг маань шилдэг 11-т шалгарч, түүхэн амжилт тогтоосон. 

Энэ жилийн хувьд Дэлхийн мисст эх орноо төлөөлөн оролцох гоо бүсгүйгээр Ц.Энхжин тодорсон. Шалгаруулалт аль хэдийн эхэлсэн ба Ц.Энхжин маань амжилтын буухиаг үргэлжлүүлэн, сайхан мэдээг дуулгасаар байна.

Зохион байгуулагч "Asian Future"-ийн хамт олны зүгээс энэ жил өндөр найдлага тавин ажиллаж байна. Өмнөх жилийн амжилтаа илүү ахиулна гэдэгт итгэлтэй байгаа" гэсэн юм. 

Дэлхийн миссийн тэмцээнд Зорилго бүхий гоо бүсгүй, Мисс авъяас, Мисс спорт, Мисс-топ модел, болон Мултимедиа гэсэн үндсэн төрөлтэй. Сүүлийн жилүүдэд "Дэлхийн мисс" тэмцээний үндсэн санаанд томоохон өөрчлөлт орж, "Мултимедиа" буюу олон нийтийн санал асуулгаар дүгнэх төрөл нэмэгдсэн билээ. 

Эхний дөрвөн төрөл оролцогчийн бэлтгэл, оролцооноос хамаардаг бол, Мултимедиа төрөл эх орны эв нэгдэл, хамтын дэмжлэгээс шууд хамаардаг аж. 

Танилцуулга видео олны таашаалд ихээхэн нийцэж, олны анхаарлыг татаад байна

 
Гэрэл зургийг mpa.mn

“Дэлхийн мисс” тэмцээнд оролцогч Ц.Энхжингийн багийн менежер С.Цэнгүүн "Авьяаслаг миссийн номинаци эхэлчихсэн байгаа. Энэ төрөлдөө онцгой бүжгийг Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатар гуайгаар дэглүүлж бэлдсэн. Бүжиг маань хүн байгальтай хүйн холбоотой учраас байгалиа хайрлая гэдэг агуулга, гүн утга санааг агуулсан.

Мисс авьяасын шалгаруулалтын дүнд, Ц.Энхжин маань 130 орны гоо бүсгүйг гоцлон, тэдэнд бүжгээ зааж, Жалам хар бүжгээ бүжиглэх хүндтэй үүрэг хүлээж байна.

Ц.Энхжингийн "Дэлхийн мисс" тэмцээнд илгээсэн танилцуулга видео олны таашаалд ихээхэн нийцэж, олны анхаарлыг татаад байна. Энэхүү видеонд хувь хүн Энхжинг гэхээс илүү, Монголын үзэсгэлэнт байгаль болон Монгол ахуйг харуулъя гэсэн зорилготой хийгдсэн.

Уг видеог "Hero entertainment''-ын мэргэжлийн баг хамгийн сүүлийн үеийн камер, тоног төхөөрөмжүүдийг ашиглаж хийсэн. Мөн танилцуулга бичлэгийг Дэлхийн миссийн байгууллагын тэргүүн, хатагтай өндрөөр үнэлсэн. Түүнчлэн дэлхий дахинд олон мянган хүмүүс үзэж, гайхалтай бичлэгийн талаар сэтгэгдлээ илэрхийлсээр байгаа" гэлээ.

Ц.Энхжингийн танилцуулга видео:

Түүнчлэн Дэлхийн миссийн тэмцээний хамгийн гол нэг шалгуур бол "Зорилго бүхий гоо үзэсгэлэн" шалгаруулалт юм. Энэ жил мисс маань хөрсний бохирдлын талаар урт хугацаанд судалгаа хийж, дэлхийн миссийн тэмцээнд энэхүү том сэдвээр оролцохоор болжээ.

Тус сэдэв нь олон нийт, мэргэжилтнүүд анхаарлыг татаж, өндөр үнэлгээ авсан байна. Хэрвээ Зорилго бүхий гоо үзэсгэлэн шалгуурт түрүүлбэл, манай улсад олон улсын сайн үйлсийн байгууллагуудаас хандив орж ирэх үүд хаалга нээгдэх юм.

Авьяасын төрлөөр олон орны бүсгүйчүүдээс шалгарч, эх орноо сурталчлах боломж бүрдлээ

 
Гэрэл зургийг mpa.mn

Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Гавьяат тамирчин Б.Цэвээндаш "Дэлхийн гоо сайхны олимпд охин маань оролцож байна. Өөрөөс нь шалтгаалах, бэлдэх ёстой зүйлсээ маш сайн хангасан. Охин минь авьяасын төрлөөр олон орны бүсгүйчүүдээс шалгарч, эх орноо сурталчлах боломж бүрдлээ. Бидний хувьд Ц.Энхжинг дэмжиж, саналаа өгөхийг хүсч байна. 

Монголчууд бид нэгдэхээрээ ямар амжилт гаргадгийг өнгөрсөн жилийн миссийн тэмцээнээс харж болно. Дэлхийн мисс гэдэг титмийг эх орондоо авчрахын тулд охин минь бүх чадлаараа хичээж байгаа учир, ард үлдсэн эх орон, монголчуудаа дэмжихийг уриалж байна" гэсэн юм.

x