Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Орос хэлний их наадам өндөрлөлөө

А.Намуун, iKon.mn
2017 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль дээр "Орос хэл боловсролд ба ажил мэргэжилд: Монгол Улс ба Новосибирскийн улсын Техникийн их сургуулийн (НГТУ-НЭТИ) хамтын ажиллагаа, найрамдлын 40 жил" Их наадам болж өндөрлөлөө.

Энэ нь Монгол Улс ба ОХУ хоёрын найрамдалд зориулсан 2017 оны хамгийн том боловсрол, нийгэм-соёлын арга хэмжээ юм.

НГТУ-ийн филологийн кафедрын эрхлэгч, филологийн эрдмийн доктор Галина Михайловна Мандрикова "Их наадмын нэг зорилго нь Монгол улсын Их, дунд сургуулийн орос хэлний багш нар болон ОХУ-ын орос хэлний багш нарын хооронд мэргэжлийн холбоог бэхжүүлэх явдал юм.

 

Монгол улс ба ОХУ-ын сургалтын байгууллагуудыг эрт дээр үеэс уламжлалтай найрамдлын харилцаа холбоо нийлүүлдгээс гадна орос хэл заадаг монгол багш нарын харилцааг бэхжүүлж байна. 

Манай их сургууль нь гадаад хүмүүст орос хэл заахдаа, тэр дундаа монгол оюутнуудад, маш их арвин туршлагатай ба орос хэлний багш нарыг бэлтгэдэг юм. Энэхүү туршлагаасаа монгол нөхдүүдтэйгээ хуваалцахаар бид ирсэн" гэв.

Анастасия Григорьевна Кротова, филологийн ухааны кандидат, НГТУ филологийн кафедрын доцент хэлэхдээ "Интернетийн тусламжтайгаар сүүлийн арван жилд орос хэлийг их сонирхох болсон. Интернет нь олон улсын харилцаанд улам их шинэ боломжийг нээж байна. 

Бүх оросын Бүсийн хөгжлийн банкны (ВБРР) мэдээллээр, 2015 онд Монгол улсын орос хэлээр интернет ашиглах хэрэглэгчийн тоо нийт хүн амын 35.6%-д хүрсэн гэсэн тооцоо байна" гэж байлаа.

1980-1990 онуудад орос хэлийг сурах, түгээх салбарт Монгол улс дэлхийн хэмжээнд дээгүүр байр эзэлж байсан. Орос хэл, уран зохиолын монгол багш нарын холбооны судалгаагаар (ОХУЗМБХ) 1990-онд Монгол улсын том хотууд, аймгийн хүн амын 67.5% орос хэлээр уншиж, ойлгодог, 45% бичдэг, 44.8% ойлгодог ба 33.7% орос хэлээр ярьдаг байжээ.

Их наадмын зохион байгуулагчид оролцож байсан оюутан сурагчдыг НГТУ-ийн зуны "Орос хэлний" сургуульд урьсан юм. Мөн Орос хэлний багш нар НГТУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтанд сурах урилга авч, орос хэлийг заах шинэ дэвшилтэт арга зүйтэй танилцах боломжтой болсон.

Их наадмын хүрээнд монгол сурагчдад орос хэл заах асуудалд маш их анхаарал тавьсан. Монголын их, дунд сургуулийн орос хэлний багш нар, оюутнуудад зориулж өнөөгийн орос хэл, уран зохиолын байдлын тухай дугуй ширээний уулзалт, мастер-класс хичээлүүдийг зохион байгуулсан юм.