Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Mонгол Улс олон улсын зах зээлд $650 саяын бонд гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол улсын засгийн газар олон улсын зах зээлд $650 саяын бонд гаргаж байгааг өчигдөр орой Financial Times мэдээлжээ.

6.1 хувийн хүүтэй, 5.5 жилийн хугацаатай бондыг гаргахаас өмнө энэ сарын эхээр засгийн газар Лондон, Нью Йорк, Бостонд хөрөнгө оруулагчидтай уулзаж, танилцуулга хийсэн тухай мөн мэдээлсэн байна.

Одоо байгаа өрийг худалдаж авах зорилготой гэгдэж байгаа энэхүү бондын зарах ажиллагааг Credit Suisse, Deutche Bank, JP Morgan банкнууд удирдах гэнэ.

 

Эх сурвалж: Financial Times