Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

2017 оны дэлхийн хамгийн хүчирхэг паспорттой орноор Сингапур шалгарлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Жил бүр дэлхийн 195 орны гадаад паспортын визгүй нэвтрэх чадварыг үнэлдэг Passport Index жагсаалтын 2017 оны үнэлгээ гарчээ.

Энэ жилийн жагсаалтыг Сингапур улс тэргүүллээ. Тус улсын паспорт дэлхийн 195 орны 159-д нь визгүй нэвтрэх эрхтэй юм байна.

Парагвай улс хамгийн сүүлд Сингапурын иргэдийг визгүй нэвтрүүлдэг болсноор ийнхүү анх удаа Ази тивээс жагсаалтыг тэргүүлжээ.

Өмнө нь уг жагсаалтыг Европын орнууд тэргүүлдэг уламжлалтай байв. Сүүлийн хоёр жилд Германы паспорт нэгдүгээрт жагсаж байжээ. Харин 2017 оны жагсаалтад Герман паспорт 158 оронд визгүй нэвтрэх эрхтэйгээр дэд байранд орсон байна.

Монгол улсын гадаад паспорт жагсаалтын 71 дүгээр байрыг баруун Африкийн Мавритани, Сенегал, Буркина Фасо улсуудтай хуваалцан жагсжээ.

Монгол паспортыг визгүй нэвтрүүлдэг дэлхийн 55 орон байдаг гэнэ.

Дэлгэрэнгүй жагсаалтыг эндээс үзэх боломжтой.