Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хулгайлагдсан охиныг арслангууд аварсан явдал Этиопт тохиолджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Зүүн Африкийн Этиоп улсад хэсэг этгээд 12 настай охиныг хулгайлж, хүнтэй хүчээр гэрлүүлэх гэж байхад нь арслангууд аварсан сонин явдал тохиолджээ.

Хулгайлагчид охиныг тус улсын алслагдсан баруун өмнөд нутагт долоо хоног хорьж, гэрлэлтийг зөвшөөрүүлэхийн тулд тасралтгүй зодож байсан гэнэ.

Гэтэл гурван зэрлэг арслан охины хоригдож байгаа газарт гэнэт ирж, барьцаалагчдыг хөөн явуулсан байна. “Тэд охиныг хагас өдөр хамгаалж байгаад эрлийн цагдаа нар, гэр бүлийнхнийг нь ирэхэд яг л бэлэг үлдээж байгаа мэт орхин явсан” гэж Кефа мужийн цагдаагийн офицер Вондиму Вендажу болсон явдлыг ярьжээ.

“Хэрвээ арслангууд ирээгүй бол охинд аюул учрах байлаа. Залуу охидыг ингэж хулгайлсан этгээдүүд гэрлэлтийг зөвшөөрөх хүртэл нь зодож, хүчинддэг явдал түгээмэл” гэж тэр бас хэлсэн байна.

Этиопийн орон нутгийн хөгжлийн яамны зэрлэг амьтдын мэргэжилтэн Стюарт Уилльямс охины уйлах чимээ арслангуудад өөрсдийнх нь үр төлийн дуутай адил сонсогдож байснаас ийнхүү аварсан байх гэж дүгнэжээ. Цочролд орсон охиныг одоо эмчилж байгаа бол цагдаа нар хулгайлсан этгээдүүдийн дөрвийг баривчилж, гурвыг нь эрэн сурвалжилж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian