Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Оюу толгой"-н алтны үйлдвэрлэл 29.2 хувиар өсчээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Оюу толгой" ХХК-ийн III улирлын тайлан гарчээ. 

Тайлант улиралд ил уурхай, баяжуулах үйлдвэрийн хамт олон нийт олборлосон хүдрийн хэмжээ, нийт боловсруулсан хүдрийн хэмжээ, баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн өдрийн дундаж хэмжээгээр тус тус шинэ дээд амжилт тогтоожээ. 

2017 оны III улиралд олборлосон хүдрийн хэмжээ II улирлаас 9.0 хувиар, боловсруулсан хүдрийн хэмжээ мөн үеийнхээс 10.1 хувиар тус тус өссөн. 2017 оны II улиралд баяжуулах үйлдвэрт төлөвлөгөөт засварын түр зогсолт хийсэн. Баяжуулах үйлдвэрийн боловсруулж буй хүдрийн өдрийн дундаж II улирлаас 8.9 хувиар өсөж, 115,400 тоннд хүрсэн байна. 

2017 оны II улиралтай харьцуулахад зэсийн үйлдвэрлэл III улиралд ижил хэмжээнд байсан бол дунд агуулгатай овоолго болон 4А дугаар үе шатны олборлолтоос харьцангуй өндөр агуулгатай хүдэр олборлосноор алтны үйлдвэрлэл III улиралд 29.2 хувиар нэмэгдэж, улмаар алтны борлуулалтын хэмжээ өмнөх II улирлаас 26.1 хувиар өссөн байна.

“Туркойз хилл” компани “Оюу толгой”-г 2017 онд 130,000-160,000 тонн зэс, 100,000-140,000 унц алт агуулсан баяжмал үйлдвэрлэнэ гэсэн төлвөө хэвээр хадгалж байна. Ил уурхайн олборлолт энэ онд 4, 6 дугаар үе шатанд төвлөрөх ба овоолго дахь хүдрээ 2017 онд үргэлжлүүлэн боловсруулна.