Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеландын шинэ ерөнхий сайд хүүхдийн ядуурлын асуудлыг амлаж авлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Шинэ Зеландын ерөнхий сайдаар томилогдсон Жасинда Ардерн засгийн газартаа шинээр бий болгосон хүүхдийн ядуурал хариуцсан сайдын ажлыг өөртөө хүлээж авч байгаагаа өнөөдөр зарлажээ.

Ардерн өөрөө зөвхөн энэ асуудлаас болж 17 настайгаасаа улс төр сонирхож эхэлсэн юм байна. Энэ оны байдлаар 300,000 хүүхэд буюу тус улсын нийт хүүхдийн гуравны нэг нь ядуурлын түвшинд амьдарч байгаа нь өнгөрсөн оноос 45,000-аар давсан үзүүлэлт гэнэ.

“Ерөнхий сайдын хувьд би энэ асуудлаар шуурхай арга хэмжээ авч ажиллахыг хүсэж байна. Тиймээс манай засгийн газар хүүхдүүдийн амьдралд эрс өөрчлөлт хийх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно” гэж Ардерн мэдэгджээ.

Ирэх дөрвөн жилийн хугацаанд тэр 4 тэрбум шинэ зеланд долларын хөрөнгө оруулалтыг хүүхдийн ядуурлыг бууруулах, түүн дотроо хүүхэд өсгөхөд зориулж тэтгэмж өгөх, хүнс тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, шинэ мэндэлсэн хүүхдийн эцгийн амралтыг 26 долоо хоног болгох (одоо 18 долоо хоног байгаа) ажлуудыг тусгажээ.

Шинэ Зеландын стандартаар үндэсний хэмжээний дундаж орлогын 60 хүрэхгүй хувийн орлоготой айлд амьдардаг хүүхдийг ядуу амьдралтайд тооцдог байна. Энэ нь жилийн $19,000 орчим орлоготой өрх гэсэн үг.

Ардерны засгийн газар 2020 онд 100,000 хүүхдийг ядуурлаас гаргахаар төлөвлөж, цаашдаа энэ ойлголтыг бүр мөсөн устгах зорилго тавьжээ.

Ерөнхий сайд эмэгтэй бас засгийн газрынхаа урлаг, соёл хариуцсан сайдын ажлыг давхар үүрэх бол үндэсний аюулгүй байдал, тагнуулын байгууллагыг тэргүүлэх гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian