Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрын хуралдаанаар Отгонтэнгэр дэх ослын талаар мэдээлэл сонсоно

Б.Ану
2017 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өнөөдөр 13:00 цагаас Засгийн газрын ээлжит хуралдаантай. 

Хуваарь ёсоор хуралдааны хөтөлбөрт дараах асуудлуудыг хэлэлцэхээр тусгажээ.

Үүнд:

  • Хувьцааны хөрөнгө шийдвэрлэх тухай
  • Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай
  • Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
  • Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл*
  • Салбарын санхүү, зохион байгуулалтын нөхцөл байдлын талаар*
  • Бусад асуудал гэсэн байна. 

Мөн Онцгой Байдлын Ерөнхий Газрын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлж буйгаар Отгонтэнгэр ууланд болсон осол, эрэн хайх ажиллагааны талаар хурлын үеэр танилцуулах ажээ.